Анхны тэмдэглэл
Өнөөдөр би анхны блогоо нээж байна.
Минийй хувьд програм бичих явцад ямар нэгэн мэдэхгүй зүйл гарахад Google хайлтыг их хэрэглэдэг. Тэр бүрд англи юмуу солонгосоор бичиж хайдаг. Учир нь монголоор бичихэд яг холбогдолтой бичлэг маань гарч ирдэггүй юм. Тиймээс энд би өөрийн програм бичих явцад хуримтлуулж буй туршлагаасаа бичиж байх болно.Энэхүү тэмдэглэл маань цаашид миний мартсанаа эргэн санах тэмдэглэл болохоос гадна яг одоо энэ блогийг үзэж буй хэн нэгэнд програм бичихэд үүсч буй бэрхшээл, алдааг засахад туслах заавар болно гэж бодож байна.
Эцэст нь хэлэхэд "Хүнд 1%ийн авьяас 99%ийн хичээл зүтгэл хэрэгтэй байдаг юм шүү. Шантралгүй хичээгээрэй."