1. Андройд гэж юу вэ?
1.1 Гол онцлог
1.2 Андройдын бүтэц
1.3 Application
1.4 Application framework
1.5 Library
1.6 Андройд runtime
1.7 Линукс кернел
Андройд гэж юу вэ?
Андойд нь үйлдлийн систем, суурь холбогч програм хангамж болон гол аппликешнуудыг агуулж байдаг мобайл төхөөрөмжид зориулагдсан програм хангамжийн стак (software stack) юм. Андройд SDK (Android SDK) нь аппликешныг хөгжүүлэхэд хэрэглэгдэх жава програмын хэл (java programming language) дээр бичигдсэн хэрэгслүүд болон API-уудыг агуулж байдаг.
үйлдлийн систем (operating system) - (Үйлдлийн системийг wikipedia дээр монголоор их сайхан тайлбарласан байна. ) Компьютерын ажиллагааг програм хангасж болон техник хангамж гэж ангилна. Техник хангамж нь компьютерын санах ой, CPU зэрэг эд ангиуд юм. Харин програм хангамж дотроо үйлдлийн систем болон энгийн хэрэглээний програмууд гэж хуваагдана.Үйлдлийн систем нь компьютер дэх техник хангамжуудыг удирддаг програмуудын цогц юм. Мөн техник хангамжууд болон хэрэглээний програмуудыг холбогч болж, хэрэглээний програмуудад шаардлагатай үйлчилгээнүүдийг үзүүлж байдаг. Энд бидний хамгийн өргөн хэрэглэдэг үйлдлийн систем болох Microsoft компаний Windows - н цувралуудыг дурдаж болно.
суурь холбогч програм (middleware) - Хэрэглээний програмуудад (software application) хэрэгтэй үйлчилгээг үзүүлдэг компьютер програм хангамж юм.
програм хангамжийн стак (software stack)
Application
Андройд нь contact, message, map зэрэг хэд хэдэн гол аппликейшн-уудыг агуулж байдаг. Эдгээр аппликешнууд нь жава хэл дээр бичигдсэн.
Application framework
Application болгон framework API-ийг ашиглах ба андройд application-ууд өөр хоорондоо өөрсдийн чадварыг солилцох боломжтойгоор бүтэцлэгдсэн юм. Application-ууд дараах үйлчилгээ болон системийн олонлогуудыг агуулж байдаг.
1. View систем
Grid, button, text box гэх мэт
2. Контентоор хангагч (Content provider)
Аппликешнууд өөр хоорондоо өгөгдлөө хуваалцах боломжоор хангаж өгнө.
3. Resource хариуцагч (Resource manager)
String, layout файл гэх мэт non-code resource-д хандаж ашиглах боломжоор хангана.
4. Анхааруулга хариуцагч (Notification manager)
Аппликешныг төлөвийн самбарт анхааруулга зурвас гаргах боломжоор хангана
5. Активити хариуцагч (Activity manager)
Аппликешны амьдралын мөчлөг болон хэрэглэгчийн хэрэглэсэн аппликешнуудын замналыг хариуцна.
Libraries
Андройд нь систем компонентад ашиглагддаг C/C++ library-уудыг агуулж байдаг. Андройд хөгжүүлэгч нь framework API-аар дамжуулан эдгээр library-уудыг ашиглаж байдаг. Гол library-уудыг дор жагсаав.
System library - Linux-ын техниз хангамжид зориулсан C system library.
Media library - Бүх төрлийн зураг, дуу болон бичлэгэн файлуудыг тоглуулах болон бичих
LibWebCore - Веб хөтөч энжин
SQLite - Relational өгөгдлийн базын энжин
Андройд runtime
Андройд дээр бичигдсэн програмыг ажиллуулахын тулд эхлээд жава compiler-аар жава virtual machine-д зориулагдсан .class файл руу хөрвүүлж, дараа нь андройд SDK-д байгаа DX гэх хэрэгслээр Dalvik virtual machine-д зориулагсан .dex format руу хувиргана. Ингэж бий болсон .dex файлыг Dalvik virtual machine ажиллууна.
Dalvik virtual machine нь андройд төхөөрөмж дээр аппликешнуудыг ажиллуулах зориулалттай. Dalvik virtual machine нь register-д суурилсан бөгөөд доод түвшний санах ой хариуцалт болон threading зэрэгтэй хамааралтай чадварууд нь Линуксийн кернелээс шууд хамааралтай.
Линукс кернел
Андройдын аюулгүй байдал, санах ой, network болон driver-н хариуцалт зэрэг гол систем үйлчилгээнүүд нь линуксээс хамааралтай юм. Нэг үгээр хэлбэл андройдын дотоод цөм нь линукс кернел гэж хэлж болно.
No comments:
Post a Comment