Tuesday, 13 May 2014

Орос хэлний хичээл - Заахын тийн ялгал

Энэ бүлгээс заахын тйин ялгалын
  • Нэр үгийн хувирал
  • Төлөөний үгийн хувирал
  • Тэмдэг нэрийн хувирал
  • Хамт хэрэглэгддэг угтварууд
  • Заахын тийн ялгалаар хувирсан тусагдахуун хэрэглэдэг үйл үгсийн тухай үзэх болно.
*** Нэр үг
Заахын тийн ялгалаар хувирсан үг нь өгүүлбэрт дангаараа орохдоо шууд тусагдахууны үүрэг гүйэтгэж, -кого/хэнийг? -что/юуг? гэсэн асуултад хариулагдана.
Эр болон саармаг үгийн төгсгөл нь хувирахгүй.
Эм үг нь -у/ю төгсгөл залгагдана.
! -ь-ээр төгссөн эм үг нь хувирахгүй
! Эр үгс дунд хүн, амьтан зэрэг идэвхтэй биетийг нэрлэсэн үг нь харьяалахын тийн ялгалтай адил хувирна. (-а/-я төгсгөл залгагдана. -а/-я-аар төгссөн эр үг нь эм үгтэй адил хувирна
Жишээ:
Эр үг: журнал - журнал, музей - музей, словарь - словарь
Саармаг үг: слово - слово, здание - здание
Эм үг: музыка - музыку, песня - песню, осень - осень

*** Төлөөний үг
Я - меня                                  Мы - нас
Ты - тебя                                 Вы - вас
Он/она - его/её                       Они - их
3 дугаар биеийн төлөөний үг нь зөвхөн хүнийг ч биш эд зүйлсийг хүртэл төлөөлнө.

*** Тэмдэг нэрийн хувирал
Тэмдэг нэрийн тодотгож буй нэр үг нь заахын тийн ялгалаар хувирсан бол дараах байдлаар хувирна. Тодотгож буй үг нь
Эр үг бол : 
идэвхтэй нэр үг бол: ый/ой-р төгссөн тэмдэг нэр нь -ого, ий-р төгссөн тэмдэг нэр нь -его
идэвхгүй нэр үг бол: хувирахгүй
Саармаг үг бол : ый/ой-р төгссөн тэмдэг нэр нь -ое, ий-р төгссөн тэмдэг нэр нь -ее
Эм үг бол : ый/ой-р төгссөн тэмдэг нэр нь -ую, ий-р төгссөн тэмдэг нэр нь -юю
Олон тоон дээрх үг бол : ый-р төгссөн тэмдэг нэр нь -ых, ий/ой-р төгссөн тэмдэг нэр нь -их
тус тус төгсгөлүүд залгагдана.
 
*** Хамт хэрэглэгддэг угтварууд
в/на что(газар/орон) - хаашаа
на что(ялгаа) - харьцуулахад
в что(цаг/гараг) - хэдэн цагт, аль гарагт
в что(спорт)  - юугаар (играть)
за что(шалтгаан) - юуны тулд (баярлах, уучлалт хүсэх)
через хугауаа - юуны дараа
 
Жишээ:
Куда вы идёте? Я иду в школу.
Он едет в Россию.
Мы идём в центр города. - Бид хотын төв рүү явж байна.
Давай встретимся в 5 часов. - 5 цагт уулзацгаая.
В воскресение мы была в зоопарке.
Извините за беспокойство. - Тав тухыг тань алдагдуулсанд уучлаарай.
Спасибо за помощь
Через минуту начинается фильм.
 
*** Хамт хэрэглэгддэг үйл үгс
благодарить кого за что/шалтгаан/ - баярласнаа илэрхийлэх/албан ёсны хэллэгт/
жаловать кому на что /шалтгаан/ - таалагдахгүй байх
звать кого(хэнийг) - дуудах/нэрлэх
знать кого/что(хэнийг,юуг) - мэдэх
играть в что(спорт) - тоглох
изучать что - судлах
купить что - худалдан авах
любить что(юунд) - дуртай
надеяться на что(юунд) - найдах
поздравлять кого(хэнд) с чем(юуны) - мэнд хүргэх/баяр хүргэх
показывать что - харуулах/үзүүлэх
приглашать кого куда(хаашаа) - урих
просить кого + ХҮҮ(үйл үг) - гуйх
прощать кого за что(шалтгаан) - уучлах
слушать что - сонсох
спешить в/на что:куда - юунд:хаашаа яарах
спрашивать кого(хэнээс) - асуух
учить что - сурах
хотеть кого/что(хэнийг,юуг)- хүсэх
читать что - унших
 
Жишээ:
Благодарю вас
На что вы жалуетесь? Таны хаана тааламжгүй байна?
Он иногда жалуется на друзей по классу. Түүнд хааяа ангийн найз нар нь төвөгтэй байдаг.
Он знает этого мальчика. Тэр энэ хүүг мэднэ.
Мой отец любит играть в шахматы. Аав маань шатар тоглох дуртай.
Мой друг изучает монголскую историю.
Она купила этот стул вчера. Тэр өчирдөр энэ сандлыг авсан
Я люблю музыку Чайковского.
Я надеюсь на то, что в будущем году всё будеть лучще.
Поздравляю вас с днём рождения.
Поздравляю тебя с новым годом.
Антон попросил меня помочь ему сделать домашнее здание - Антон намайг гэрийн даалгаварт нь туслахыг хүсэв.
Он пригласил домой нового школьника. Тэр шинээр ирсэн сурагч(эр)ыг гэртээ урилаа.
Она пригласил домой всех друзей. Тэр бүх найз нараа гэртээ урив.
Я слушаю музыку.
Мой корейский друг Мину учит русский язык.
Я учу новые слова.
Что вы хотите? Кофе или зелёный чай? Я хочу зелёный чай.
Мама читает журнал и папа читает газету.

*** Бусад хэрэглээ
  1. Хоёр зүйлийг харьцуулахад ялгааг нь илэрхийлэхдээ : на + что(хэр хэмжээ)
  2. Баярласнаа илэрхийлэхэд шалтгааныг хэлэхдээ : за + что(шалтгаан)
  3. Уучлалт гуйхад шалтгаанийг хэлэхдээ : за + что(шалтгаан)
  4. Хэдэн цагт гэсэн утгыг илэрхийлэхэд хэрэглэнэ.
  5. Аль гарагт гэсэн утгыг илэрхийлэхэд хэрэглэнэ.
    • понедельник - в понедельник(даваа гарагт), среда - в среду(лхагва гарагт)
  6. Хэр зэрэг давтагдахыг илэрхийлэхдээ : сколько раз в что(цаг хугацаа)
  7. Бүхий л өдөржингөө гэх мэт хугацааг илэрхийлэхдээ : весь что(хугацаа) = целый что(хугацаа)
Жишээ нь:
Мой брат старше меня на два года.
Благодарю вас за помощь!
Я встаю в девять часов.
В субботу я еду на дачу. Энэ хагас сайнд зуслангийн байр луугаа явна.
Я обычно звоню ей два раза в день. Би тэрэн лүү ихэнхдээ өдөрт 2 залгадаг.
весь день, целый день, всю осень, целую весну
ХҮҮ - үйл үгийн хувираагүй хэлбэр

No comments:

Post a Comment