Tuesday, 13 May 2014

Eclipse дээр Андройд аппликейшн үүсгэх

Андройд аппликейшнаа байгуулахын өмнө eclipse, jdk, android sdk -уудыг татсан мөн eclipse дээр тохиргоонуудыг хийсэн байх ёстой. Энэ шатыг алгасаад шууд аппликейшн байгуулахаас эхлэе.
1. Шинэ аппликейшн үүсгэнэ.


2. Байгуулсан аппликейшн маань дараах байдалтай харагдана. (Project Explorer)
src, res болон gen хавтаснууд хоосон байна.
Эдгээр нь тус бүрдээ дараах файлуудыг хадгална.

src - эх код файлуудыг хадгална.
res - хэрэглэгчийн интерфейсийг үүсгэхэд хэрэглэгдэх layout xml файлууд, төрөл бүрийн имиж файлуудыг хадгална. Энэхүү хавтсыг нээж харъя.
    

gen - прожектыг "Build" хийхэд layout xml файлуудыг ашиглан автоматаар үүсдэг жава код файлууд. Өмнөх layout-ын тухай бичлэгэн дээр тайлбарласан байгаа. (Eclipse дээр прожектоо автоматаар тохиргоо хийлгэдэг болгохын тулд Project -> Build Automatically идэвхтэй болгоорой. )

3. Эхлээд src хавтсан дотор common нэртэй package байгууллаа. Энэ дотор бусад классууд дундаа хэрэглэх классуудыг байгуулж байх болно.

4. Хамгийн эхэнд өөрийн гэсэн FragmentActivity класс байгуулъя. Энэ классаа BaseFragmentActivity нэртэй FragmentActivty классаас уламжилсан класс юм.
Активити гэдэг нь нүдний өмнө ил(foreground) ажиллаж, хэрэглэгчийн үйлдэлд хариу өгч байдаг зүйл юм. Харин фрагмент нь өөрийн гэсэн амьдралын мөчлөгтэй, тусдаа үйл ажиллагаатай активити доторх нэг модул юм. Шинээр байгуулах активити нь FragmentActivty классыг нь уламжлан авснаар фрагментыг ашиглах боломжтой болно.
 







No comments:

Post a Comment