- Нэр үгийн хувирал
- Төлөөний үгийн хувирал
- Тэмдэг нэрийн хувирал
- Хамт хэрэглэгддэг угтварууд
- Өгөх оршихын тийн ялгалыг шаарддаг үйл үгс
Өгөх оршихын тийн ялгалаар хувилсан үг нь өгүүлбэрт шууд бус тусагдахууны үүрэг гүйцэтгэж, -кому/хэнд? -чему/юунд? гэсэн асуултад хариулагдана.
Эр болон саармаг үг нь -у/-ю төгсгөл залгагдана.
Эм үг нь -е төгсгөл залгагдана.
!-а/-я-аар төгссөн эр үг нь эм үгтэй адил хувирна.
!-ь-ээр төгссөн эм үг нь -и төгсгөл залгагдана.
!-ия-аар төгссөн эм үгийн төгсгөл -ии болж хувирна.
Жишээ:
Эр үг: Олег-Олегу, Сергей-Сергею, Игорь-Игорю, папа-папе, дядя-дяде, Юра-Юре
Саармаг үг: небо-небу, море-морю
Эм үг: Лена-Лене, Таня-Тане, осень-осени, фамилия-фамилии, Россия-России
***Төлөөний үг
Я - мне Мы - нам
Ты - тебе Вы - вам
Он/Она - ему/ей Они - им
!3дугаар биеийн төлөөний үг нь угтварын ард орох үед урд нь -н залгаж бичнэ.
Жишээ: К нему я ходила в понедельник.
***Тэмдэг нэр
Тэмдэг нэрийн төгсгөл нь тодотгож байгаа нэр үгнийхээ хүйс, тоо, тийн ялгалаас хамааран хувирдаг. Тодотгож буй үг нь
Эр болон саармаг үг бол : ый/ой-р төгссөн тэмдэг нэр нь -ому, ий-р төгссөн тэмдэг нэр нь -ему
Эм үг бол : ый/ой-р төгссөн тэмдэг нэр нь -ой, ий-р төгссөн тэмдэг нэр нь -ей
Олон тоон дээрх үг бол : ый-р төгссөн тэмдэг нэр нь -ым, ий/ой-р төгссөн тэмдэг нэр нь -им
тус тус төгсгөлүүд залгагдана.
***Хамт хэрэглэгддэг угтварууд
к кому - хэнийд
по чему - хаагуур
! к угтвар нь 1р биеийн төлөөний үгний өмнө орохоороо ко болдог.
Жишээ:
ко мне
Мы идём по берегу реки - Бид голын эргээр явж байна.
Я сейчас еду к дедушке - Би одоо өвөөгийх рүү /унаагаар/ явж байна.
***Хэрэглэдэг үйл үгнүүд
верить/поверить кому/чему - хэнд/юунд итгэх
готовиться/приготовиться к чему - юманд бэлдэх
дарить/подарить кому - хэн нэгэнд бэлэглэх
дать кому чего - хэн нэгэнд юуг өгөх
желать кому чего - хэн нэгэнд юм хүсэх
звонить кому-хэн нэгэн рүү залгах
идти/эхать по чему - хаагуур явах\
идти/эхать к кому - хэнийх рүү явах
кому казаться что/кто - хэн нэгэнд тэгэж санагдах бодогдох /*Жишээн дээр тодорхой тайлбарлая*/
мешать/помешать кому + ХҮҮ - хэн нэгнийг юм хийхэд саад болох
кому надо,нужно/нужен/нужны/нужна + ХҮҮ - хэн нэгэн тэгэх хэрэгтэй байна
кому нравиться - хэн нэгэнд таалагдах
кому + байц/холодно, трудно,интересно .../ - хэн нэгэнд тийм/халуун, хэцүү, сонирхолтой/ байна
помогать/помочь кому + ХҮҮ - хэн нэгэнд юм хийхэд туслах
кому(ҮЭ) пора + ХҮҮ - тэгэх цаг болчихож/ одоо тэгэх ёстой
предлагать/предложить кому что - хэнд юуг санал болгох
путешествовать по чему - хаагуур аялах
разрешать кому + үйл үгийн хувираагүй хэлбэр /цаашид ХҮҮ гэж тэмдэглэе/ - хэн нэгэнд тэгэхийг зөвшөөрөх
рекомандовать кому что - хэнд юуг санал болгох
советовать кому + ХҮҮ - хэн нэгнийг юм хийлгэхээр албадах
учить/научить кого чему - хэнийг юунд сургах
учиться/научиться у кого чему - хэнээс юунд суралцах
***Хэрэглээ
Я веру ему. Я веру его словам.
Сейчас они готовиться к поездке В Россию.
Мама дала брату и сестре деньги.
По воскресеньям я звоню бабушке в деревно. - Бүтэн сайн болгонд би хөдөө эмээ рүүгээ утсаар ярьдаг.
Мне кажется, что Олег хороший друг.
Не мешай мне.
Мне нужно купить новый учебник. / Мне нужен новый учебник.
Я подарила ей хороший учебник русского языка.
Я всегда помогаю папе. Наташа помогает матери мыть фрукты.
Он предлагает ей дружбу, но она пока не отвечает. - Тэр түүнтэй үерхэе гэж гуйж байгаа боловч, бүсгүй одоохондоо хариу хэлээгүй л байна.
Я рекомендую вам посмотреть этот фильм.
Он учит студентов русскому языку.
Раньше я училась у неё русскому языку.
Сколько лет твоему брату? Сколько тебе лет?
Мне холодно. Вам интересно?
У меня сейчас урок по русскому языку.
Желаю вам счастья - Танд аз жаргал хүсье.
Мне пора идти домой - Гэртээ харих цаг болчиж.
No comments:
Post a Comment