Fragment
Fragment нь активити дахь UI-ын шинж чанар болон хувь(portion)-ийг тодорхойлж өгнө. Фрагмент нь өөрийн гэсэн амьдралын мөчлөгтэй, өөрийн гэсэн оролтын event-тэй активитигийн нэгэн модул юм. Фрагментийг активити ажиллаж байх хооронд активити дээр нэмж бас устгаж болдог. Нэг активити нь хэд хэдэн фрагментийг агуулж болох ба нэг фрагмент нь хэд хэдэн активитид хэрэглэгдэж болно.
Фрагмент нь заавал активити дотор агуулагдах ёстой ба фрагментийн амьдралын мөчлөг нь агуулагдаж байгаа активитигаасаа шууд хамааралтай. Жишээ нь: Активитиг түр зогсооход түүн доторх бүх фрагментууд мөн түр зогсоно. Гэхдээ активити ажиллаж байх хооронд түүн доторх фрагментуудыг нэмж хасч болно. Активити дотор ажилласан бүхий л фрагментууд активити доторх back stack дотор тэмдэглэгдэж бйдаг. Тэгснээр хэрэглэгч "буцах" товч дарах тоолонд back stack-д тэмдэглэгдсэн фрагментуудыг нэг нэгээр нь анх ажилласны эсрэг дарааллаар ээлжлэн дуудаж ажиллуулж болно. Ингэж фрагментуудыг сольж ажиллуулах үйлдлийг хийхийн тулд FragmentTransaction-ыг ашиглана.
Фрагмент нь активитигийн ViewGroup-ын шатласан бүтцийн нэг хэсэг болон нэмэгдэнэ. Фрагмент нь өөрийн харагдах зохион байгуулалтыг тодорхойлдог. Фрагментыг активитид нэмэхийн тулд дараах хоёр арга байдаг.
- Активитигийн layout файлд <fragment> элементийг нэмэх
- Програм код дотор ViewGroup-т фрагментыг нэмэх
мэдээнүүдийн гарчгийг харуулах нэг активити, мэдээний дэлгэрэнгүйг унших активити гэж тусдаа активити ажиллуулах хэрэггүй болох юм.
Баярлалаа. Би ч бас сайн программер болчоод ингээд бичнэ ээ.
ReplyDelete