Inflate гэдэг нь дүүргэх, хийлэх гэсэн утгатай юм байна. Тэгэхээр inflater-ын үүрэг бол layout файл дахь resource-н тодорхойлолтыг ашиглан програм код дотор View-гийн хувилбарыг (instance) байгуулах юм. Inflater-ыг ашиглахын тулд түүний хувилбарыг шинээр үүсгэх шаардлагагүй, энэ нь аль хэдийн ажиллаж буй context дотор үүсгэгдсэн байдаг. Тиймээс context-оосоо inflater хувилбарыг дуудаж хэрэглэхэд болно.
Гол функц нь:
View inflate(int resource, ViewGroup parent)
resource Тодорхойлолтыг ашиглан View-г байгуулна.
parent нь шинээр байгуулсан view-ын эцэг viewgroup болно.
Эцэст нь анхаарах зүйл гэвэл энэхүү inflater-аар xml файлд урьдчилан тодрхойлсон resource-г л байгуулах боломжтой. Өөрөөр хэлбэл R -ээс дуудаж ирэх боломжтой resource-ыг л байгуулна. Код дотор тодорхойлсон resource-ыг байгуулах боломжгүй юм.
Хэрэглэх жишээ:
Байгуулах view LinearLayout байх үед
No comments:
Post a Comment