Eclipse ийг ажиллуулахад гардаг энэ алдаа нь 64bit eclipse-ийг 32bit java дээр ажиллуулах гэж оролдоход гардаг юм байна. Хэрвээ таны компьютерийн OS 64 bit бол 64bit-ийн eclipse татах нь зөв ба энэ үед дараах шалтгаануудын аль нэгнээс болж дээрх 'Java was started but returned exit code=13 eclipse' алдаа гардаг юм байна.
1. Таны компьютер дээр 64bit-ийн java суулгагдаагүй үед. Үүнийг шалгахын тулд start->cmd ажиллуулаад java-г ажиллуулаад үзээрэй. Java-г танихгүй байвал java суугаагүй байна гэсэн үг.
2. Java суусан байвал java-ийн PATH тохируулж өгөөрэй.
Path - ... java jdk.....\bin;jre .....\bin хоёрыг хадгалж өгнө.
JAVA_HOME - д jdk.....\bin; хадгалж өгнө. Эдгээр PATH-Д 32 bit-ийн java хадгалагдсан байвал устгаарай.
32bit-тэй java нь C:Program Files (x86) хавтас дотор суусан байгаа. Харин 64Bit-тэй java нь C:Program Files хавтсанд суусан байгаа.