Tuesday, 19 September 2017

Англи хэл сурах

Англи хэл сурч буй аргуудаасаа хуваалцья.

Англи хэл хэрхэн сурах тухай нэгэн зөвлөгөө олж уншсан юм л даа. Би өөрөө бие даан хэрэгжүүлж байгаа. Гадаад хэл бие даан сурч байгаа тохиолдолд гадаад хэл дээр кино үзэхийг зөвлөсөн байна. Гэхдээ зүгээр нэг үзэхгүй. Жишээ нь англи хэлний хувьд эхлээд тухайн киноныхаа дороо англи, монгол хадмал орчуулгатай видео болон хадмал орчуулга байхгүй цэвэр англи хэлээрээ байгаа видеог олж аваад видео болгоныг нэг минутаар таслаж, хадмалгүй--англи хадмалтай--монгол хадмалтай гэх дарааллаар үзнэ. Ингэж эхний нэг минутыг 3 удаа давтаж үзсэний дараа ойлгохгүй байгаа өгүүлбэр болон шинэ үгээ бичиж аваад, цээжлээрэй. Бас өгүүлбэрүүдийг дагаж хэлж, хэлээ зүгшрүүлж болно. Ингээд эхний минутыг англиар бүрэн ойлгодог болсны дараа дараагийн минут руу орно.

Доорх линкууд танд тус болж магадгүй.

www.fenglish.ru
Англи хэлний хичээл болон англи хэл дээр драмууд англи орос хадмалтай байгаа.

https://www.youtube.com/watch?v=ZRUId_PLET4&list=PL5ZDxMFT4aldNMe9An83jJJH4GOXIrt2X&t=68
Энэ харин нэлээд хэрэг болж магадгүй. Дээрийн зөвлөмжөөр Рапунзел хүүхэлдэйн киног 1 минутаар нь тасалж эвлүүлэг хийж бэлдсэн Солонгос хүний видео байнаа. (Солонгосууд ч үнэхээр хөдөлмөрч шүү) Гэхдээ англи хадмалаас гадна солонгос хадмал орсон байгаа тул ойлгохгүй байгаа өгүүлбэрээ google translate ашиглаарай.

За ингээд амжилт хүсье.


Wednesday, 5 July 2017

Солонгост ажиллах тухай тэмдэглэл

Ямар нэгэн зүйлийн тухай монгол хэлээр хайхаас илүү солонгосоор хайвал илүү олон мэдээлэл гарч ирдэг л дээ. Хүн ам олонтойгоос ч болдог байх. Монголоороо хайж унших мэдээлэл нэмэх зорилгоор блогтоо хааяаа тэмдэглэл бичиж байна.

Энэ удаагийн бичлэг гадаадад тэр дундаа БНСУ-д ажиллах  тухай судлаж байгаа хүмүүс уншвал сонирхолтой байж магад.

Миний хувьд БНСУ-д IT инженерээр ажиллаад 4 дэх жилдээ ороод явж байна. Миний ажилладаг компани нийт 60аад ажилтантай дунд зэргийн компани учраас том компаниудыг бодвол нөхцөл муутай байж магадгүй, гэхдээ энэнээс муу нөхцөлтэй жижиг компаниуд олон байдаг. Еерийн байдал болон енцгеес харж бичсэн болохоор еренхий мэдээлэл л авна гэж бодож уншаарай.

1. Ажиллах орчин нөхцөл

Ерөнхийдөө гэрээн дээр 9-18 цагийн хооронд ажиллана. 12-13 цаг цайны цаг гэж тусгаж өгсөн байдаг ч солонгост оройтож ажиллах бол байдаг л асуудал юм. 
Оройны 6 цагт ажлаас тараад байвал ажилгүй байна, завтай байна гэж харагддаг тул энэ цагт тарахдаа бусдыгаа харж байгаад нууцаар шахуу гарна. 
Оройтож ажиллавал сайн ажиллаж байна, идэвхтэй байна гэж харагддаг. Нэг их ажилгүй байсан ч ерөнхийдөө яг 18 цагтаа тарахгүй, 19 цаг дөхүүлж байж тарна. 

2. Хангамж

Ихэнх жижиг компаниуд илүү цагийн мөнгө гэж өгдөггүй. Манай компани ч мөн адил. Оройтож ажиллахад оройн хоолны мөнгө гэж өгнө. оройн 10аас хойш тарвал таксины мөнгө өгнө.
Амралтын өдрүүдээд ажиллавал тэр өдрөө нөхөөд дараа нь амрах юмуу жилийн эцсээр мөнгөөр өгдөг. Жилд 12 өдрийн амралттай. Тийм болохоор манайх шиг зуны амралтаар сар амарч явна гэсэн зүйл байхгүй. 
Төрсөн хүнд төрсний амралт гэж цалинтай амралт өгдөг. Дараа нь хүүхэд харах амралт гэж өгдөг. Тэр нь улсаасаа хуулиндаа тусгаж өгсөн байдаг. Хүсвэл аав нь бас нярай хүүхдээ асрах амралт авдаг. Гэхдээ гадаад хүнд энэ хэр хамааралтайг мэдэхгүй юм. Ямарч байсан миний хувьд төрсний дараа 3 сарын бүтэн цалинтай амралт ажлаас өгч байсан. 

3. Ажлын олдоц

IT чиглэлд эмэгтэй хүн цөөхөн байдаг бас ихэвчлэн 25-35 насныхан их ажилладаг.Энэ насныхан ажил олоход ч арай хурдан байдаг. Нас ахих тусам хөгжүүлэлт хийхээсээ илүү удирдах ажил хийдэг учраас ийм насныхан ажлаа солиход бэрхшээлтэй санагдсан. Солонгос хэлтэй бөгөөд тухайн зааж сургах шаардлагагүйгээр шууд хийж чадах туршлагатай гадаад хүмүүс ажилд ороход асуудал бараг байхгүй. Гадаад хүн гэхээр арай хямд ажиллах хүчин гэж харах хандлагатай.

4. Цалин

Жижиг дунд үйлдвэрийн хувьд ажлын туршлагагүй шинэ ажилтны эхний цалин бол сарын 2 сая вон бол дундаж. Энэнээс бага бол багадаа орно. Их бол боломжийндоо орно. Сард элдэв татвар, даатгал хасахад 2сая воны цалинтай гэж бодоход 1,850 сая вон орчим бэлнээр авна. Гэхдээ анх цалингаа тохирохдоо 13дахь сарын цалин, бонус тусдаа юу гэдгийг лавлаарай. Нийлүүлээд хэлчихдэг газар байдаг гэсэн.

5. Байр, орон сууц

Цаанаасаа байр гаргаж өгдөг компани цөөхөн байгаа байх. Ихэнх тохиолдолд өөрөө гэрээ олно. Байршлаасаа шалтгаалаад байрны үнэ харилцан адилгүй.
Урьдчилгаа барьцаа өгч 2 жилийн гэрээ байгуулж байр түрээслэдэг. Барьцаа нь ихэвчлэн 1 сая воноос эхлээд 20, 30 саятай ч байна. Сарын түрээс нь байрнаасаа шалтгаалаад 200,000 воноос-1сая вон орчим. (200д газар доор байрлах чийг үнэртсэн, эсвэл төвөөс алслагдсан 1-2 өрөө байр, 1сая орчим бол орон сууц юмуу, шинэ хороололд эсвэл метроны буудалтай ойрхон байршилтай тохилог байр гэж ойлгоход болно.) Барьцаа өсөх тусам сарын түрээс багасна. Эднийх бусад улсыхаас нэлээдгүй онцлогтой бас нэг байр түрээслэх арга нь өндөр хэмжээний/байрны өөрийх нь үнээс арай бага/ барьцаа төлөөд 2 жилийн хугацаанд түрээс төлөхгүйгээр байранд эзэн шиг нь сууж болно. 

Өнөөдөр энэ хүргээд төгсгөе.

Үргэлжлэл бий....

Ажлын уур амьсгал болон даатгал виза хүүхдийн боловсролын талаар дараа нь бичие.







Monday, 28 November 2016

Андройд хөгжүүлэгчийн хөтөч - Resource болон аsset

Resource болон аsset
Resourse болон asset нь андройд аппликейшн заавал байх ёстой чухал хэсэг юм. Resource нь аппликейшнд хэрэглэгдэх зураг, дуу, дүрс бичлэг, бичвэр, тема, layout, стайл зэрэг гадны файлууд юм. Андройд аппликейшны бүтцийг харвал resource-д зориулагдсан res/, аsset-д зориулагдсан аsset/ гэсэн хавтаснуудыг агуулж байдаг. Asset-ыг тэр бүр хэрэглээд байдаггүй.
Прожектыг машины хэл рүү хөрвүүлэх (compile) үед андройд хөрвүүлэгч нь res/ хавтсан дахь бүх resource-уудыг дуудах боломжтой R классыг үүсгэдэг. Энэ классыг ашиглан эх код дотор resource-ыг дуудаж хэрэглэдэг. Харин аsset-ыг код дотор хэрэглэхийн тулд аsset файлыг bite stream-ээр унших шаардлагатай болдог.

 Resource-ыг үүсгэх
Андройд нь гурван төрлийн файлаас resource-ийг байгуулна.
1. XML файл
2. Bitmap файл
3. Raw файл
XML файл нь еөнхийдөө хоёр төрөл байдаг. Нэг нь шууд аппликейшнд хөрвүүлэгддэг, нөгөө нэгийг нь resource хөрвүүлэгч(aapt) resource-ийг үүсгэхийн тулд хэрэглэгддэг. Андройд нь resource файлын төрөл болгонд тохирсон resource хөрвүүлэгч(aapt) тэй байдаг.
Resource нь .арк файл(төхөөрөмжид суулгах  файл) дотор хөрвүүлэгдэнэ. Андройд нь эх код дотор resource-ийг дуудаж ашиглах боломжтойгоор R классыг автоматаар байгуулдаг. Энэ класс нь дотроо resource-ийн төрлүүдээс хамааран дэд классуудыг агуулж байдаг.
Resource-ийн төрлөөс хамаарч res/ хавтсан доторх дэд хавтасуудын аль тохирох хавтсанд хадгалах ёстой.
/res/anim/ - frame animation, tweened animation
/res/drawable/ - bitmap болон 9 patches (хэмжээг нт өөрчлөх боломжтой bitmap). Энэ төрлийн resourse-ийг хэрэглэхийн тулд дараах кодыг бичнэ.
                                 mcontext.Resource.getDrawable(R.drawable.imageId)
Энэ хавтсан дахь зурган файлыг санах ойг үр дүнтэй ашиглахын тулд хэмжээг нь багасгадаг. Хэмжээг нь багасгалаа ч гэсэн чанар хэвээрээ байх ба хэрвээ хэмжээг нь багасгахын хүсэхгүй байвал зурган файлаа /res/raw -хавтсан дотор хадгалаарай.
/res/layout/ - Дэлгэцний layout эсвэл дэлгэцний нэг хэсгийн layout-ыг тодорхойлсон xml файлууд
/res/values/ - Олон төрлийн xml файлуудыг агуулна. Энд байгаа файлуудад дурын нэр өгч болох ч стандартчилсан нэртэй файлууд бас байна. Жишээ нь:
  • array.xml - list -ийн утгууд
  • colors.xml - өнгүүд
  • dimens.xml - хэмжээнүүд
  • strings.xml - үг, бичвэр
  • styles.xml - стайл
/res/xml/ - аппликейшн ажиллах явцад Resourse.getXml() функцыг ашиглан уншиж болох дурын xml файлууд
/res/raw/ - төхөөрөмжид хэмжээг багасгагдахгүйгээр шууд хуулагдах raw файлууд.

Massive Open Online Course, MOOC буюу Онлайн нээлттэй хичээл


Одоо цагт интернэтэд холбогдох юм бол хүссэн хичээлээ олж үзэх боломж нээлттэй болжээ. Энэ боломжийг MOOC буюу онлайн нээлттэй хичээл танд олгох болно. Одоогийн байдлаар хамгийн алдартай MOOC бол 
нар юм. 
Сүүлийн үед америкаас гадна европт MOOCыг ихээр гаргах болсон байна. Мөн томоохон байгууллагууд https://www.udacity.com-аар дамжуулан өөрийн технологио заах болсон байна. Эдгээр бүх флатфоруудын нэгтгэсэн хайлтын систем болох https://www.class-central.com  ашиглавал хүссэн хичээлээ олоход арай илүү хялбар болох юм.

Харин програм хөгжүүлэгч нар дараах хоёр github хуудсаар зочлоод үзээрэй.  
https://github.com/prakhar1989/awesome-courses нь MOOC дотроос компьютерийн шинжлэх ухаантай холбоотой хамгийн эрэлттэй үнэгүй хичээлүүдийг  багтаан нэгтгэсэн бол

https://github.com/vhf/free-programming-books нь компьютерийн шинжлэх ухааны үнэгүй номнууд тавьсан байдаг байна.

Thursday, 15 January 2015

ADB - android debug bridge хэрэглэгдэх коммандууд

1. ADB-ээр андройд төхөөрөмжид холбогдох
>adb connect IP_ADDRESS    (Жш: adb connect 192.1.1.1 )

2. ADB андройд төхөөрөмжөөс холбогдоогоо таслах
>adb disconnect IP_ADDRESS    (Жш: adb disconnect 192.1.1.1 )

3. ADB shell-ээс kernel-ийн логийг харах
>adb shell
>cat /prоc/kmsg - цаг тухайд нь харах
>dmesg - нэг л удаа харах

4. ADB shell-ээр нэвтрэх root-ийн эрхээр нэвтрэх
//adb shell коммандын өмнө remount коммандыг өгнө. Энэ үед PCд нэг л андройдын төхөөрөмж холбогдсон байх ёстой.
>adb remount
>adb shell

5. Aндройд төхөөрөмжид файл хадгалах
>adb push pc_folder device_folder/file_name
//андройд төхөөрөмжин дэх фолдерийг заахдаа дунд нь "/" -ыг файл тусгаарлагчаар хэрэглэнэ.
//window pc дэх фолдерийг заахдаа дунд нь "\" -ыг файл тусгаарлагчаар хэрэглэнэ.
//Жш: adb push D:\idcards  sdcard/idcard/image.jpg  

6. Aндройд төхөөрөмжөөс файлыг татахдаа
>adb pull device_folder/file_name   pc_folder

Дээрх хоёр коммөндын тусламжтай фолдэр доторх бүх файлыг хуулах боломжтой. Үүний тулд файлын нэрийг бичилгүй фолдерийн нэрийг л бичихэд болно.
Мөн энэ коммөндыг хийхэд remount коммандыг ашиглаж root-ын эрхээр нэвтэрч байж, хандах эрхгүй файлд хандах боломжтой болно.

7. Aндройд төхөөрөмжөөс файл хайх
adb shell find / -name *keyword*

Android editText cursor-ыг бичвэрийн ард байрлуулах

editText.setText("text"); гэхийн оронд
editText.append("text"); функцыг ашиглавал cursor бичвэрийн ард байрлах болно.

Thursday, 8 January 2015

Android Seekbar-ны style (thumb-г голлуулах болон thumb-н урт, өргөөшөө тайрагдах асуудал)

thumb - дээрх зураг дээрээс голын бөөрөнхий нь юм.
progress - урт зураасыг нь хэлж байна.

<SeekBar
                        android:id="@+id/soundBar"
                        android:layout_width="162dp"
                        android:layout_height="wrap_content"
                        android:paddingLeft="10dp"
                        android:paddingRight="10dp"
                        android:maxHeight="2dp"
                        android:minHeight="2dp"
                        android:progressDrawable="@drawable/progress_bar_line"
                        android:thumb="@drawable/progress_bar_thump" />

1. layout_height="wrap_content"-оор тохируулснаар seekbar-н голын дугуй буюу thumb өргөөшөө тайрагдаж харагдахгүй.
2. paddingLeft="10dp"
    paddingRight="10dp" тохируула өгснөөр seekbar-н  thumb хоёр захын цэг дээрээ өргөөшөө тайрагдахгүй болно.
3. maxHeight="2dp"
    :minHeight="2dp" энэ 2 утгыг seekbar-н зураас буюу progress-ын өргөнтэй ижилхнээр тохируулснаар seekbar-н  thumb голлохоос гадна progress-ын өргөн thumb-ын өргөнөөс өөрөөр тохируулах боломжтой. (Энэ удаад 2dp-ээр тохруулсан байна.)
4.  progressDrawable="@drawable/progress_bar_line" энд progress-ын загварыг тохируулна.
5. thumb="@drawable/progress_bar_thumb" энд thumb-ын загварыг тохируулна.
6. progress-д хоёр өөр өнгө тохируулахын тулд SecondaryProgress-г тохируулж өгөх ёстой. (SecondaryProgress - Энэ түлхүүр үгээр хайх)

Monday, 10 November 2014

MySQL нууц үгээ мартсан тохиолдолд дахин шинэчлэх арга

Mysql password reset

Control Panel - Admnistrate tools - Service - Mysql  дарааллаар орж, mysql сервисийг унтраана.
Start - cmd буюу MS-DOS-ыг ажиллуулж,
"shell>cd c:ProgramFiles\mysql\bin" буюу суулгасан mysql сервер програмын bin хавтас руу очно.
Эндээс "shell>mysqld --skip-grant-tables" коммандыг ажиллуулснаар mysql-д нууц үг ашиглахгүйгээр нэвтрэн орох боломжтой болно.Энэ MS-DOS-оо энэ чигээр нь ажиллуулж орхисны дараа
өөр MS-DOS цонх нээж, mysql-ын bin хавтас руу очоод "mysql" коммандыг ажиллуулна.
Энэ үед mysql ямар ч нууц үг нэхэлгүйгээр ажиллах ба энэхүү Mysql цонхонд
"mysql>UPDATE mysql.user SET Password=PASSWORD('MyNewPass') WHERE User='root';"
"mysql> FLUSH PRIVILEGES;" коммандуудыг ээлж дараалан ажиллуулна.

Friday, 24 October 2014

Eclipse 'Java was started but returned exit code=13 eclipse' алдаа

Eclipse ийг ажиллуулахад гардаг энэ алдаа нь 64bit eclipse-ийг 32bit java дээр ажиллуулах гэж оролдоход гардаг юм байна. Хэрвээ таны компьютерийн OS 64 bit бол 64bit-ийн eclipse татах нь зөв ба энэ үед дараах шалтгаануудын аль нэгнээс болж дээрх 'Java was started but returned exit code=13 eclipse' алдаа гардаг юм байна.
1. Таны компьютер дээр 64bit-ийн java суулгагдаагүй үед. Үүнийг шалгахын тулд start->cmd  ажиллуулаад java-г ажиллуулаад үзээрэй. Java-г танихгүй байвал java суугаагүй байна гэсэн үг.
2. Java суусан байвал java-ийн PATH тохируулж өгөөрэй.
Path - ... java jdk.....\bin;jre .....\bin хоёрыг хадгалж өгнө.
JAVA_HOME - д jdk.....\bin; хадгалж өгнө. Эдгээр PATH-Д 32 bit-ийн java хадгалагдсан байвал устгаарай.
32bit-тэй java нь C:Program Files (x86) хавтас дотор суусан байгаа. Харин 64Bit-тэй java нь C:Program Files хавтсанд суусан байгаа.

Monday, 9 June 2014

xx.archive.ubuntu.com сервертэй холбогдож чадсангүй - Cant connect xx.archive.ubuntu.com

Ubuntu update хийх юмуу шинэ програм суулгахад xx.archive.ubuntu.com сервертэй холбогдож чадсангүй гэсэн алдаа гарсан үед /etc/apt/source.list файл дээрх "xx.archive.ubuntu.com" гэсэн сервер хаягаа "archive.ubuntu.com" руу солиод нэг үзээрэй. Үүний тулд

sudo nano /etc/apt/sources.list коммандыг ажиллуулж sources.list файлыг засварлаад F2 дарж, засварласан файлаа хадгална. Үүний дараа update хийх юмуу шинэ програмаа суулгаад үзээрэй.

Virtual serial port communication test on Windows

Хэрхэн serial port холболтын програмаа төхөөрөмжгүйгээр virtual serial port ашиглан хийх тестлэсэн туршлагаа хадгалж үлдээе.
1. VSPE буюу Virtual Serial Port Emulator програмыг татаж авна. Win 32-ын хувилбар нь үнэгүй, Win 64-ынх нь үнэтэй гэнэ. Гэхдээ Win 64 дээр зүгээр ажиллаж байгаа.
2. Realterm буюу өгөгдлийн урсгалыг ажиглах програмыг татаж авна. Энэхүү програм нь hyperterminal-аас давуу тал нь өгөгдлийг 16тын тооллын систем, 2тын тооллын систем, ASCII гэх мэт төрөл бүрийн форматаар харах боломжтой. (Hyperterminal нь зөвхөн ASCII-аар уншдаг) Мөн үнэгүй програм юм.
За програмуудаа татсан бол тестээ хийж үзье.

1.VSPE-гээ ажиллуулаад virtual serial port communication-оо байгуулна.


Холболтоо байгуулсны дараа хоёр портныхоо нэг үзүүрт serial port програмаа холбож, нөгөө талд нь realterm-ээ холбосноор програмаас явуулж буй өгөгдлийн урсгалыг хянах боломжтой болох юм.
2.Realterm-ээ ажиллуулаад Port цэс рүү орж, протоколын дагуу портоо тохируулаад
port гэсэн хэсэгт дээрийн холболтыхоо нэг портыг тохируулж өгнө.
Ингээд нөгөө талд програмаа ажиллуулахад realterm дээр өгөгдөл бичигдэж байгааг ажиглаж, тестлэх боломжтой болно.

Wednesday, 21 May 2014

Орос хэлний хичээл - Нэр үгийн олон тоо

Олон тооны хувирал
Энэ бүлэгт  олон тоон дээрх нэр үгсийн тийн ялгалын хувирлыг тус тус үзнэ.

***Нэрлэхийн тийн ялгал
Эр болон эм үг нь
  • олон тоон дээр төгсгөлийг авна.
  • г, к, х, ж, ч, ш, щ - гийгүүлэгчийн ард төгсгөл авна.
Саармаг үг нь
  • төгсгөл авна.
  • -е - ээр төгссөн бол төгсгөл авна.
Жишээ:
Эр болон эм үг
  -ы : стол - столы,
  -и : музей - музей, календарь - календари, этаж - этажи, внук - внуки(ач), врач - врачи(эмч)
Эм үг
  -ы : газета - газеты
  -и : студентка - студентки, подруга - подруги, песня - песни, ночь - ночи
Саармаг үг :
  -а : окно - окна, слово - слова
  -я : поле - поля(зүлэг), упражение - упражения(дасгал ажил)
!Зарим эр үг олон тоон дээр -а/я төгсгөл авдаг.
   дом - дома, лес - леса, город - города, профессор - профессора,
   учитель - учителя, паспорт - паспорта, голос - голоса
!Зарим эр болон саармаг үгс олон тоон дээр -ья төгсгөл авдаг .
   сын - сыновья, брат - братья, друг - друзья
   стул - стулья, дерево - деревья
!Зарим үгсийн олон тооны хэлбэр нь уг үгнээсээ огт өөр байдаг .
  человек - люди, ребёнок - дети
!Тоологддоггүй нэр үгс(олон тоогоор хувирдаггүй үгс)
  время, вода, молоко, мясо, любовь, дружба
!Зөвхөн олон тоон дээр байдаг үгс
  часы, очки, деньги, брюки, каникулы
!Олон тоо болон тийн ялгалаар огт хувирдаггүй үгс
  кино, пальто, хобби, меню, интервью, такси, кафе,
  радио, евро, пианино, метро, кофе

*** Харьяалахын тийн ялгал
Эр үг :
  • Үндсэн гийгүүлэгчээр төгссөн бол -ов төгсгөл авна.
  • -ц-ээр төгссөн үг нь өргөлт нь төгсгөлдөө байвал -ов, үндсэндээ байвал -ев төгсгөл авна.
  • -й төгссөн үг нь -ев төгсгөл авна.
  • -ж,-ч,-ш,-щ-ээр төгссөн эр үг нь -ей төгсгөл авна.
  • -ь-ээр төгссөн эр үг -ей төгсгөл авна.
Жишээ : 
  • билет - билетов, дипломат - дипломатов
  • конец - концов,, месяц - месяцев, иностранец - иностранцев
  • герой - героев, музей - музеев
  • карандаш - карандашей, врач - врачей
Эм үг :
  • -а - аар төгссөн эм үгийн -а-г нь хасч бичнэ.
  • -а - г хасч бичихэд сүүлийн гийгүүлэгч эгшиггүйдвэл сүүлийн хоёр гийгүүлэгчийн дунд -о жийрэглэнэ.
  • -энэ үед сүүлийн 2 гийгүүлэгчийн урд талын гийгүүлэгч ж,ч,ш,щ бөгөөд үгийн үндсэндээ өргөлттэй бол -е-г жийрэглэнэ.
  • -я - аар төгссөн эм үгийн -я-г нь хасч бичнэ.
           -я - г хасч бичихэд сүүлийн гийгүүлэгч эгшиггүйдвэл сүүлийн хоёр гийгүүлэгчийн дунд -е - г жийрэглэнэ.
         -энэ үед сүүлийн гийгүүлэгчийн ард -ь бичих тохиолдол байдаг.
  • -ья төгссөн эм үг -ей төгсгөл авна.
  • -ь-ээр төгссөн эм үг -ей төгсгөл авна.
  • Зарим дүрмийн бус хувирдаг эм үгс
Жишээ : 
  • газеты - газет, женщины - женщин, страница - страниц, фирма - фирм
  • сумка - сумок, студентка - студенток
  • ложка - ложек, точка - точек
  • песня - песен
  • деревня - деревень, неделя - недель
  • семья - семей
  • мать - матерей, дочь - дочерей
Саармаг үг :
  • гийгүүлэгч + о төгсгөлтэй бол -о - г хасна
  • -о - г хасч бичихэд сүүлийн гийгүүлэгч эгшиггүйдвэл сүүлийн хоёр гийгүүлэгчийн дунд -о жийрэглэнэ
  • гийгүүлэгч + е төгсгөлтэй бол -ей төгсгөл авна
  • -ие - ээр төгссөн бол -ий төгсгөл авна

Жишээ : 
  • окно - окон
  • поле - полей
  • здание - зданий, общежитие - общежитий

*** Өгөх орших
Эр үг : билеты - билетам, дипломаты - дипломатам
Эм үг : газеты - газетам, женщины - женщинам
Саармаг үг : окна - окнам

*** Заах
Эр үг болон эм үг :
  •     Идэвхгүй зүйлс нь хувирахгүй.
  •     Хүн, амьтан гэж мэт идэвхтэй зүйлс нь харьяалахын тийн ялгалтай адил хувирна.
Саармаг үг : хувирахгүй
Жишээ : 
  • Эр үг : билеты - билеты дипломаты - дипломатов
  • Эм үг : газеты - газеты, женщины - женщин
  • Саармаг үг : окно - окна

*** Үйлдэх
Эр үг : билеты - билетами, дипломаты - дипломатами
Эм үг : газеты - газетами, женщины - женщинами
Саармаг үг : окна - окнами

*** Угтварт
Олон тоон дээрх угтварт тийн ялгалын төгсгөл нь -ах,-ях хоёр юм.
  • Олон тооны төгсгөл нь -ы бол -ах төгсгөл авна.
  • Олон тооны төгсгөл нь -и бол -ях төгсгөл авна.
  • Сүүлийн гийгүүлэгч нь г,к,х,ж,ч,ш,щ,ц - н бол -ах төгсгөл авна
  • Олон тооны төгсгөл нь -я юмуу -ья байдаг эр болон саармаг үгс нь -ях төгсгөл авна.
Жишээ : 
  • Эр үг : билеты - билетах, дипломаты - дипломатах, врач - врачах, брат - братьях, друг - друзьяах, сын - сыновьях
  • Эм үг : газеты - газетах, женщины - женщинах, улица - улицах
  • Саармаг үг : окна - окнах, поле - полях, дерево - деревьях


Орос хэлний хичээл - Угтварт тийн ялгал - Предложный падеж

Угтварт тийн ялгал - Предложный падеж
Энэ бүлэгт угтварт тийн ялгалын
  • Нэр үгийн хувирал
  • Төлөөний үгийн хувирал
  • Тэмдэг нэрийн хувирал
  • Хамт хэрэглэгддэг угтварууд
  • Хамт хэрэглэгддэг үйл үгсийн тухай тус тус үзэх болно. 

***Нэр үг
Угтварт тийн ялгал нь дандаа угтвартай хамт хэрэглэгддэг. -ком/чём гэсэн асуултад хариулагдана. Нэр үг нь угтварт тийн ялгалаар хувирахдаа хүйснээсээ үл хамаарч бүгд төгсгөл авна.
Эр үг : город - в городе, музей - в музее, словарь - в словаре
Саармаг үг : письмо - в письме, море - на море
Эм үг : комната - в комнате, деревня - в деревне
! - ээр төгссөн эм үгийн төгсгөл нь болж хувирна.
    площадь - на площади
! -ия - аар төгссөн эм үг, -ие - ээр төгссөн саармаг үг нь -ии болж хувирна.
    здание - в здании, Россия - в России
 ! Зарим эр үг нь в/на угтварын ард -е төгсгөл биш -у төгсгөл авна.
    лес - в лесу, сад - в саду, берег - на берегу(эрэг дээр), пол - на полу(шалан дээр), аэропорт - в
    аэропорту(онгоцны буудал)
 
***Төлөөний үг
Я - мне                              Мы - нами
Ты - тебе                           Вы - вами
Он/она - им/ей                  Они - ими
 
***Тэмдэг нэр
Тодотгож байгаа нэр үг нь
Эр юм уу саармаг үг бол
   -ый/ой төгсгөлтэй үг нь -ом болж хувирна.
   -ий төгсгөлтэй бол -ем болно.
Эм үг бол
  -ый/ой төгсгөлтэй үг нь -ой болж хувирна.
  -ий төгсгөлтэй бол -ей болно.
Олон дээр байгаа үг бол
  -ый төгсгөлтэй үг нь -ых болж хувирна.
  -ий/ой төгсгөлтэй бол -их болно.
Жишээ нь:
Эр үг болон саармаг үг : новом, зимнем, дорогом
Эм үг : новой, зимней, дорогой
Олон тоо дээрх үг: новых, зимних, дорогих
 
***Угтварууд
в + чём
       1. тэнд энд гэсэн байршлийн утгыг илэрхийлэхдээ
             - битүү газрын доторхийг илэрхийлнэ. Жш: в столе(ширээн дотор), в комнате
             - Улс орон болон ихэнх газар нутгийн нэртэй хамт хэрэглэнэ. Жш: в Россий, в Москве
       2. -- сард гэсэн утгыг илэрхийлнэ.
            январь - в январе, февраль - в феврале, март - в марте, апрель - в апреле, май - в мае
       3. --
на + чём
       1. тэнд энд гэсэн байршлийн утгыг илэрхийлнэ.
             - Задгай газрыг илэрхийлэхэд хэрэглэнэ. Жш: на столе(ширээн дээр), на станции
               (буудал дээр)
             - Үйл ажиллагаа болох газрыг илэрхийлэхэд хэрэглэнэ. Жш: на концерте, на выставке
             - Зүг чиг, арал гэх мэтийг илэрхийлэхэд хэрэглэнэ. Жш: на юге(өмнө зүгт),  
                на острове Чеджудо
               !Битүү газар юм шиг хэрнээ на угтвар авдаг үгс бий. Жш: на почте, на вокзале, на 
               заводе
       2. играть на чём буюу хөгжмийн зэмсгээр тоглох гэсэн утгыг илэрхийлнэ.
             Она играет на флейте.
       3. ехать/ездить на чём буюу унаагаар явах гэсэн утгыг илэрхийлнэ.
             Я езжу в школу на велосипеде.
       3. -- долоо хоногт гэсэн утгыг илэрхийлнэ.
             - У нас есть экскурсия на этой неделе. Энэ долоо хоногт явган аялалтай.
о + чём - юуны тухай
   Папа говорит о книге. - Аав номын тухай ярив.
   Я думаю о брате. - Би (дүүгийнхээ тухай) дүүгээ бодож байна.
   Теперь она знает о новом учителе.
   ! о угтвар нь нэгдүгээр биеийн төлөөний үгийн өмнө орохдоо обо мне болж хувирна.
 
***Үйл үгс
вспоминать о ком/чём - санах/дурсах
    Она часто вспоминает о том, когда она жила и училась в Петербурге. - Тэр Петербургт сурч,
    амьдарч байсан үеэ байнга дурсдаг.
ехать на + чём(унаа) - унаагаар явах
    Мы едем в центр города на автобусе. - Бид хотын төвөөр автобусаар явна.
ездить на + чём(унаа) - унаагаар явах(дараа тайлбарлая)
    Мы ездили в деревню на машине. Бид хөдөө машинаар явж ирсэн.
заботиться о ком/чём - санаа зовох
играть на чём - хөгжмийн зэмсгээр тоглох
    С девства она учится играть на скрипке. - Тэр багаасаа хийл тоглож сурсан.
 
 

Tuesday, 20 May 2014

Орос хэлний хичээл - Үйлдэхийн тийн ялгал

Үйлдэхийн тийн ялгал
Энэ бүлэгт үйлдэхийн тийн ялгалын
  • Нэр үгийн хувирал
  • Төлөөний үгийн хувирал
  • Тэмдэг нэрийн хувирал
  • Хамт хэрэглэгддэг угтварууд
  • Хамт хэрэглэгддэг үйл үгсийн тухай тус тус үзэх болно.

 
*** Нэр үг
Үйлдэхийн тийн ялгалаар хувирсан үг нь өгүүлбэрт дангаараа орохдоо шууд бус тусагдахууны үүрэг гүйцэтгэж, -кем/хэнээр? -чем/юугаар? гэсэн асуултад хариулагдана.
Эр үг нь
  • гийгүүлэгчээр төгссөн бол төгсгөл нь -ом болж хувирна.
  • й болон ь-ээр төгссөн бол төгсгөл нь -ем/-ём болж хувирна.
Саармаг үг нь
  • о-оор төгссөн бол төгсгөл нь -ом болж хувирна.
  • е-ээр төгссөн бол төгсгөл нь -ем/ём болж хувирна.
  • мя-аар төгссөн бол төгсгөл нь -менем болж хувирна.
Эм үг нь
  • а-аар төгссөн бол төгсгөл нь -ой болж хувирна.
  • я-аар төгссөн бол төгсгөл нь -ей/ёй болж хувирна.
  • ь-аар төгссөн бол төгсгөл нь ью болж хувирна.
 
Жишээ нь:
Эр үг :
  Антон - Антоном, брат - братом
  музей - музеем, Сергей - Сергеем
  писатель - писателем словарь - словарём, рубль - рублём
Саармаг үг :
  утро - утром, молоко - молоком
  здание - зданием, солнце - солнцем
  имя - именем, время - временем
Эм үг :
  Анна - Анной, зима - зимой
  Мария - Марией, семьяа - семьёи
  ночь - ночью, любовь - любовью
!Дүрмийн бус худирдаг үгс: мать - матерью, дочь - дочерью
 
***Төлөөний үгс
Я - мной                                Мы - нами
Ты - тобой                             Вы - вами
Он/она - им/ей                      Они - ими
 
***Тэмдэг нэр
Үйлдэхийн тийн ялгалаар хувирсан нэр үгийг тодотгож буй тэмдэг нэр нь дараах байдлаар хувирна. Тодотгож буй үг нь
Эр үг юмуу саармаг үг бол
   -ый төгсгөлтэй үг нь -ым
   -ий/ой төгсгөлтэй үг нь -им
Эм үг бол
  -ый/ой төгсгөлтэй үг нь -ой
  -ий төгсгөлтэй үг нь -ей
Олон тоон дээрх үг бол
   -ый төгсгөлтэй үг нь -ыми
   -ий/ой төгсгөлтэй үг нь -ими
тус тус хувирна.
Жишээ нь:
Эр үг болон саармаг үг : новым, зимним, дорогим
Эм үг : новой, зимней, дорогой
Олон тоон дээрх үг : новыми, зимними, дорогими
 
***Угтвар
с + кем/чем - хэнтэй/юутай
! мной-той хамт хэрэглэхдээ со мной болно.
   Мы с братом играем в теннис.
   Я пью кофе с сахаром.
   Я пила чай с новым школьником.
   Сейчас её дети играют в футбол с друзьями.
   Мы с Анной часто вместе делаем домашнее задание.
над + чем - дээр
   Картина висит над столом.
под + чем - доор
   Кошка спит под столом.
перед + чем - урд
за + чем - ард
   Дети иргают перед/за домом.
между + чем - дунд 
  Дом находится между аптекой и банком.
 
*** Үйл үг
быть чем - юу болох
    Я буду президентом. - Би ерөнхийлөгч болно.
владеть чем - эзэмших,
заниматься чем - юугаар хичээллэх
    Мы занимаемся спортом. - Бид спортоор хичээллэдэг.
интересоваться чем - юуг сонирхох
пользоваться - эмчлүүлэх
поздравлять с чем - юуны мэнд/баяр хүргэх
   Поздравляю вас с днём рождения - Танд төрсөн өдрийн мэнд хүргэе.
   С новыс годом - Шинэ жилийн мэнд
стать чем - байх
    Я хочу стать художником - Би зураач болмоор байна.
считаться чем - юугаар хүндлэгдэх, бодогдох
являться чем - юугаар танигдах
   Москва является столицей России.
 
*** Хэрэглээ
1. Бусдад үйлдэгдэх төлөвт байгаа үйл үг(монгол хэл дээрх албан ёсны хэллэгийг нь мэдэхгүй байна)-ийн жинхэнэ үйлийн эзнийг илэрхийлэхэд хэрэглэнэ. Жишээ нь :
   Стихи читаются поэтом - (Шүлэг яруу найрагчаар уншигдаж байна) Яруу найрагч шүлэг     уншиж байна.
2. Үйлийг үйлдсэн хэрэгсэлийг илэрхийлэхэд хэрэглэнэ.
   Я пишу ручкой/крандашом - Би үзгээр/харандаагаар бичиж байна.
   Она открыла дверь клучом и вошла комнату. - Тэр түлхүүрээр хаалга онгойлгон өрөөнд орж ирлээ.
   Мальчик ест кашу ложкой. - Хүү халбагаар каш ууж байна.
3. Ажил мэргэжил, чадвараа илэрхийлэхэд
   Кем вы работаете? - Та юугаар ажилладаг вэ?
   Я работаю учителем/медсестрой - Би багшаар/сувилагчаар ажилладаг. (Би багш/сувилагч)
   Мой брат работает учителем в этой школе всю жизнь.

Monday, 19 May 2014

Eclipse - Error occured. See the .log file

Eclipse ажиллуулах гэтэл дараах алдааг заагаад ажиллахгүй байлаа.
Error occured. See the .log file
Энэ алдаа нь миний хамгийн сүүлд ажиллаж байсан ажлын талбар(workspace) - ыг уншуулахад гарч байна. Харин бусад ажлын талбарыг уншуулахад ясар ч асуудалгүй асаж байна. .log файлаа шалгатал хамгийн сүүлд бичигдсэн лог нь

!MESSAGE An internal error occurred during: "Initializing Spring UAA".
!STACK 0
java.lang.IllegalStateException: Job manager has been shut down.
 at org.eclipse.core.internal.jobs.JobManager.schedule(JobManager.java:1114)
 at org.eclipse.core.internal.jobs.InternalJob.schedule(InternalJob.java:430)
 at org.eclipse.core.runtime.jobs.Job.schedule(Job.java:462)
 at org.springframework.ide.eclipse.internal.uaa.UaaManager.start(UaaManager.java:382)
 at org.springframework.ide.eclipse.uaa.UaaPlugin$1.run(UaaPlugin.java:83)
 at org.eclipse.core.internal.jobs.Worker.run(Worker.java:53)


Google-дэж байгаад дараах аргыг оллоо.
1. command цонхоо ажиллуулад
2. eclipse хадгалсан хавтас руугаа ороод
3. дараах коммандыг ажиллуулаарай.
eclipse -clean -clearPersistedState