Тодорхойлолт
View нь байнга хэрэглэгддэг, төвөгтэй select query-г хадгалах зорилготой ба хиймэл хүснэгт(virtual table) гэж нэрлэгдэх нь бий. Учир нь view нь яг table-тэй адилхан багана, мөртэй боловч жинхэнэ өгөгдөл энд хадгалагдаж байгаа биш юм. Гол зорилго нь join -г ашиглан хэд хэдэн өөр table болон view-ээс төвөгтэйгээр гаргаж авах өгөгдлийг хадгалж, дараа нь хялбар аргаар энэхүү өгөгдлийг харах боломжтой. Мөн шаардлагатай нөхцөлийг хангасан тохиолдолд View-ийг ашиглан жинхэнэ өгөгдлийг шинэчилэх боломжтой.
Давуу тал
1. Хэцүү query - г хялбарчилж өгнө. Олон өөр өөр table-ээс өгөгдлийг гаргаж авах урт, төвөгтэй query-ийг view болгон хадгалж, энэ төвөгтэй query-г байнга хэрэглэхийг оронд view-ийг ашиглан амархан select query-ээр өгөгдлийг харж болно.
2. Зарим хэрэглэгчдэд тодорхой өгөгдлийг харуулахгүйгээр хязгаарлах боломжтой.
3. Зөвхөн өгөгдлийг харах боломжтой (read only) view-ийг байгуулж, өгөгдлийг өөрчлөх боломжгүй хамгаалалт үүсгэж болно.
4. Өөр өгөгдлөөс тооцоолон гаргах боломжтой өгөгдлийг view-д хадгалах боломжтой. Table-д ингэж тооцоолон гаргах боломжтой өгөгдлийг хадгалбал ой санамжийн зайг үр ашиггүй хэрэглэсэн болно.
Сул тал
1. View өөр view-ээс үүссэн бол өгөгдлийг тооцоолон гаргахад бага зэрэг удна.
2. Table-ээс үүсгэдэг учраас table өөрчлөгдөхөд view-г ч мөн өөрчлөх шаардлагатай болдог.
No comments:
Post a Comment