Орос хэл
Дунд сургуулийн 5 дугаар ангиас эхлэн 10 төгстлөө орос хэл үзсэн боловч, одоо миний орос хэлний мэдлэг гэж дөнгөн данган мэнд мэдэхээс хэтрэхгүй. Нэг хэсэг хүмүүс орос хэлийг тоохоо больж, англи хэл гэж хошуурч байх үед л би яг орос хэл үзэж дээ. Миний төгсөх жил анх "Ерөнхий шалгалт" авдаг болсон юм. Би тэр үед хичээлээс гадуур англи хэлний дамжаанд сууж, ерөнхий шалгалтаа 5 жил сурсан орос хэлээр биш 6 сар үзсэн англи хэлээр өгч байсан юм. Ингээд төгсөөд орос хэлийг бүр мартаад байтал дахин орос хэл сурах шаардлага гарч ирлээ. Энэ завшааныг ашиглаад орос хэлийг ядаж дунд түвшинд хүртэл эзэмшчихмээр байна.
Орос хэлний дүрмүүдийг нэлээн эмх цэгцтэй ангилж тайлбарласан солонгос хэл дээрх хичээл оллоо. Эндээс сурсан зүйлсээ цэгцлээд блогтоо тавьж байхаар шийдлээ. Орос хэл анхлан сурах гэж байгаа, нөхөн сэргээж байгаа хүмүүст хэрэг болох байх гэж найдаж байна.
баярлалаа
ReplyDeleteСайн бна уу "падеж"-уудыг бүгдийг гь оруулаад өгөөч
ReplyDelete